
Ном Хур Хэвлэх Үйлдвэр
Манай компани нь 2004 онд хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тогтвортой ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болон өргөжсөн дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Үндэсний-Оюуныг үйлдвэрлэгч” компани юм.
Бид офсет хэвлэлийн үйлдвэрлэлдээ Японы “SAKURAI” брендын хэвлэх машин, хэвлэлийн дараах иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг ашиглан үйл ажиллагаагаагаа явуулдаг бөгөөд мөн тоон нууцлал бүхий үнэт цаасны иж бүрэн үйлдвэр, пластик сав баглаа боодол, хаяг рекламны төрөлжсөн үйлдвэр зэргээр салбарлан ажиллаж байна.
2014 онд хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн зориулалт бүхий барилга ашиглалтанд орууллаа.
Салбарын хурдацтай хөгжил, өндөр өсөлтийн үр дүнг хэрэглэгчдэд хүргэх, танд болон танай байгууллагын хүсэж буй хэвлэлийн хэрэгцээг нэг цэгээс шуурхай, төгс гүйцэтгэх зорилгоор Монголдоо анх удаа цахим маркетинг хөтөлбөр хэрэгжүүлэн онлайнаар захиалга авах, харилцагчийн зардал, цаг хугацаа хэмнэх зорилгоор шинэ вэб сайт нээж таны оюуны бүтээлийг хурдан шуурхай гүйцэтгэж зах зээлд гаргах нь бидний ажлын бас нэг амжилт юм.
Бид офсет хэвлэл, пластик сав баглаа боодол, хаяг рекламны зах зээлд амжилттай өсөн хөгжиж шинэ шинэлэг менежментийг нэвтрүүлсэнээр олон улсын түвшинд хүрэхийг зорилго болгон ажиллаж байна.
Мөн бидний амжилтын гол түлхүүр болох эх орон, ард иргэдийнхээ төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадавартай залуусын хамтаар бид үйл ажиллагаагаа тэлэх зорилго өвөртлөн ажиллаж байна
Бидний хүсэл зорилгыг дэмжиж үнэтэй туршлагаасаа харамгүй хуваалцдаг харилцагч, хамтран ажилладаг компаниуд болон биднээс зөвлөгөө мэдээлэл аван худалдан авалт, захиалга өгдөг хэрэглэгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлье.
Эрхэм харилцагч танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.
УРИА: Оюуныг Өнгөөр Урлана…
АЛСЫН ХАРАА: Монголын хэвлэл, сав баглаа боодлын салбарт тэргүүлэгч компани болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Монгол улсынхаа хурдтай хөгжил дэвшилд тэргүүлэн урагшилж эх орондоо оюунлаг иргэн, өөдрөг ирээдүйг цогцлоон бүтээхэд гар бие оролцож, өнгө дизайны цогц шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээр олон улсын зах зээлд өрсөлдөхүйц өнгө төрхтэй бүтээгдэхүүнийг хэвлэл, сав баглаа боодлын салбараар дамжуулан Монгол үндэсний бренд бүтээгдэхүүн бий болгоход хувь нэмрээ оруулах.
БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ: Манай багийн үнэт зүйл бол өнгө дизайны цогц шийдэл бүхий оюуны бүтээлийг оюунлаг зах зээлд түгээн дэлгэрүүлж, үндэсний үйлдвэрлэгч нарын нэр төрийн баталгаа болохуйц хэвлэл, сав баглаа боодлын бүтээгдэхүүн үйлчилгээг түншүүдэдээ түгээн дэлгэрүүлэх замаар үнэ цэнээ хүлээн зөвшөөрүүлж ажиллана.

Бид сейф, төмөр шүүгээ, оффисын тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг Күүл маркетинг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүргэдэг. Хурдан, найдвартай, хамгийн гол нь өндөр үр дүнтэй байдаг. Масс мэйл, мессеж, сошиал маркетинг цацалтын дараагаас эхлэн байнгын шинэ үйлчлүүлэгч, харилцагч нар холбогдож байдаг нь бизнесээ өргөжүүлэхэд их нөлөөлж байна.

Күүл маркетинг хамт олонтой 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ялангуяа мессеж, мэйл, сошиал хосолсон дижитал маркетинг илүү үр дүнтэй байдаг. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн санагддаг. Манайх шиг жижиг дунд үйлдвэрлэгч байгууллагын хувьд хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг болоод байна. Баярлалаа Күүлийнхээн.

Би өмнө нь хэд хэдэн мэйл маркетингийн байгууллагаар сурталчилгаагаа явуулж үзсэн. Ихэнх мэйл нь хүмүүсийн Spam хавтсанд очдог болохоор үр дүн муутай байсан. Күүл маркетингтай хамтран ажилласнаар 100%-н инбокс мэйл, өндөр үр дүн илт мэдэгдэж байнгийн хамтын ажиллагаатай ажиллаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье!

Уламжлалт маркетинг нь одоо үед хоцрогдож дижитал маркетингийн систем рүү түлхүү шилжин орж байна. Бид ч бас энэ чиглэлээр Күүлийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хурдтай, хариуцлагатай, хамгийн гол нь мэргэшсэн чадварлаг залуучуудтай ажиллахад таатай байдаг