
Таван Богд групп
Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зочид буудал, аялал жуулчлал, нийтийн хоол, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг билээ.
1995 онд Японы дэлхийд алдартай “FUJIFILM“ корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 12 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компани, 4 бизнес нэгжтэйгээр Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид сейф, төмөр шүүгээ, оффисын тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг Күүл маркетинг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүргэдэг. Хурдан, найдвартай, хамгийн гол нь өндөр үр дүнтэй байдаг. Масс мэйл, мессеж, сошиал маркетинг цацалтын дараагаас эхлэн байнгын шинэ үйлчлүүлэгч, харилцагч нар холбогдож байдаг нь бизнесээ өргөжүүлэхэд их нөлөөлж байна.

Күүл маркетинг хамт олонтой 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ялангуяа мессеж, мэйл, сошиал хосолсон дижитал маркетинг илүү үр дүнтэй байдаг. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн санагддаг. Манайх шиг жижиг дунд үйлдвэрлэгч байгууллагын хувьд хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг болоод байна. Баярлалаа Күүлийнхээн.

Би өмнө нь хэд хэдэн мэйл маркетингийн байгууллагаар сурталчилгаагаа явуулж үзсэн. Ихэнх мэйл нь хүмүүсийн Spam хавтсанд очдог болохоор үр дүн муутай байсан. Күүл маркетингтай хамтран ажилласнаар 100%-н инбокс мэйл, өндөр үр дүн илт мэдэгдэж байнгийн хамтын ажиллагаатай ажиллаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье!

Уламжлалт маркетинг нь одоо үед хоцрогдож дижитал маркетингийн систем рүү түлхүү шилжин орж байна. Бид ч бас энэ чиглэлээр Күүлийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хурдтай, хариуцлагатай, хамгийн гол нь мэргэшсэн чадварлаг залуучуудтай ажиллахад таатай байдаг