
Топ Цонх Шил ХХК
Манай компани нь 1996 онд байгуулагдсан. Хуванцар вакум цонхны үйлдвэр нь автоматчилагдсан ажиллагаатай тоног төхөөрөмжтэй 2 үйлдвэрийн шугамтай, 21 хүнтэй, инженер техникийн ажилчид бүрэн дадлагажсан туршлагатай.
Манай компани нь 2005 оны 40000 айл орон сууц хөтөлбөрийн үзэсгэлэн яармагын өргөмжлөл хүртсэн, 2006 оны Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн батламж, 2006 оны барилгын салбарын “Монгол чанар” цол өргөмжлөлтэй, Их барилга EXPO 2006 Барилга хот байгуулалгын яамны батламж хүртсэн. Барилга Орон Сууц 2007 үзэсгэлэн яармагаас БАТЛАМЖ хүртсэн.

Бид сейф, төмөр шүүгээ, оффисын тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг Күүл маркетинг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүргэдэг. Хурдан, найдвартай, хамгийн гол нь өндөр үр дүнтэй байдаг. Масс мэйл, мессеж, сошиал маркетинг цацалтын дараагаас эхлэн байнгын шинэ үйлчлүүлэгч, харилцагч нар холбогдож байдаг нь бизнесээ өргөжүүлэхэд их нөлөөлж байна.

Күүл маркетинг хамт олонтой 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ялангуяа мессеж, мэйл, сошиал хосолсон дижитал маркетинг илүү үр дүнтэй байдаг. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн санагддаг. Манайх шиг жижиг дунд үйлдвэрлэгч байгууллагын хувьд хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг болоод байна. Баярлалаа Күүлийнхээн.

Би өмнө нь хэд хэдэн мэйл маркетингийн байгууллагаар сурталчилгаагаа явуулж үзсэн. Ихэнх мэйл нь хүмүүсийн Spam хавтсанд очдог болохоор үр дүн муутай байсан. Күүл маркетингтай хамтран ажилласнаар 100%-н инбокс мэйл, өндөр үр дүн илт мэдэгдэж байнгийн хамтын ажиллагаатай ажиллаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье!

Уламжлалт маркетинг нь одоо үед хоцрогдож дижитал маркетингийн систем рүү түлхүү шилжин орж байна. Бид ч бас энэ чиглэлээр Күүлийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хурдтай, хариуцлагатай, хамгийн гол нь мэргэшсэн чадварлаг залуучуудтай ажиллахад таатай байдаг