logo-2

Энх-Өглөө ХХК

“Энх-Өглөө” ХХК нь 2012 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, эрчим хүчний дамжуулах шугамын тулгуур, суурь, бетон баар, бетон бүтээгдэхүүнийг амжилттай үйлдвэрлэж байна. Манай компани нь “Бид танд эрчим хүчний цогц үйлчилгээг үзүүлнэ” гэсэн уриан дор 80 гаруй мэргэшсэн, туршлагатай, чадварлаг, мэргэжлийн ажилтнуудтай, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм. Хамгийн сүүлийн үеийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг хангаж, үйлчлүүлэгчдэдээ чанартай, цогц үйлчилгээг үзүүлж байна. Барилга, Хот Байгуулалтын Яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 10,000 ширхэг 18 метрийн цилиндр хэлбэртэй тулгуур, 4,000 ширхэг 22.6 метрийн холбогдсон конус хэлбэртэй тулгуур, 5,000 ширхэг 9-12 метрийн конус хэлбэртэй тулгуур үйлдвэрлэн нийлүүлсэн. Мөн дэд станцын суурь, бетон баар, бетон тулгуур, кабелийн бетон тавиурын бетон бүтэц үйлдвэрлэх туршлагатай баг юм.

Харилцагчийн сэтгэгдэл

Бүх сэтгэгдэлийг үзэх