
Modern Nomads
Монгол Үндэсний уламжлалт хоол, давтагдашгүй амтыг эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэж эхлээд 10 дахь жилдээ золгож буй Номадсын сүлжээ ресторанууд нь түүхт ойгоо угтахын зэрэгцээ “HOTEL NINE” сүлжээ зочид буудлыг үүсгэн байгуулан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхлээд байна.
Өндөр зэрэглэлийн 4 одны стандартыг хангаж ажиллаж байгаа “Hotel Nine” зочид буудал нь Хотын “А” зэрэглэлд, Чингисийн талбайн хажууд, СТӨ-ний чанх харалдаа байршилтай тул үзвэр үйлчилгээ болон бусад байгууллага, бизнес төвүүдэд ойр юм.
Бид танд шинэлэг үйлчилгээ, цоо шинэ тоног төхөөрөмж, хямд үнэ, байршил санал болгож байна.
Та хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, өндөр хурдны утасгүй интернет, автомат агааржуулах системээр бүрэн тоноглогдсон 51 өрөөнөөс сонголтоо хийх боломжтой.
Монголын анхны “HOTEL NINE” сүлжээ зочид буудал нь 2012 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд, 2012 оны 9 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогц-цэций суманд олон улсын стандартад нийцсэн 3 одтой зочид буудлыг нээн, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа бөгөөд цаашид улам өргөжүүлэн, та бүхэнд хүрч үйлчлэхээр зорин ажиллаж байна.
Манай хамт олон та бүхэнд өндөр зэрэглэлийн тав тухтай орчин, хурал, бизнес уулзалт зохион байгуулах танхим, амралт чөлөө цагаа өнгөрүүлэх, алжаал тайлах цогц шийдэл, мөн “Модерн Номадс” сүлжээ ресторанаар үйлчлүүлэх ховорхон боломжийг санал болгож байна.
Үдэш бүрийн алжаалаа манай зочид буудалд тайлж
Өглөө бүр дахин төрсөн мэт эрч хүчийг мэдрээрэй!

Бид сейф, төмөр шүүгээ, оффисын тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг Күүл маркетинг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүргэдэг. Хурдан, найдвартай, хамгийн гол нь өндөр үр дүнтэй байдаг. Масс мэйл, мессеж, сошиал маркетинг цацалтын дараагаас эхлэн байнгын шинэ үйлчлүүлэгч, харилцагч нар холбогдож байдаг нь бизнесээ өргөжүүлэхэд их нөлөөлж байна.

Күүл маркетинг хамт олонтой 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ялангуяа мессеж, мэйл, сошиал хосолсон дижитал маркетинг илүү үр дүнтэй байдаг. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн санагддаг. Манайх шиг жижиг дунд үйлдвэрлэгч байгууллагын хувьд хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг болоод байна. Баярлалаа Күүлийнхээн.

Би өмнө нь хэд хэдэн мэйл маркетингийн байгууллагаар сурталчилгаагаа явуулж үзсэн. Ихэнх мэйл нь хүмүүсийн Spam хавтсанд очдог болохоор үр дүн муутай байсан. Күүл маркетингтай хамтран ажилласнаар 100%-н инбокс мэйл, өндөр үр дүн илт мэдэгдэж байнгийн хамтын ажиллагаатай ажиллаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье!

Уламжлалт маркетинг нь одоо үед хоцрогдож дижитал маркетингийн систем рүү түлхүү шилжин орж байна. Бид ч бас энэ чиглэлээр Күүлийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хурдтай, хариуцлагатай, хамгийн гол нь мэргэшсэн чадварлаг залуучуудтай ажиллахад таатай байдаг