grandmed

Grand Med эмнэлэг

Гранд Мед Эмнэлэг нь 2009 оны 3 сарын 16- нд нөхөн сэргээх, сувилалын чиглэлээр 32 эмч ажилтантай, стационарт хэвтүүлэн эмчлүүлэх 25 ортой, амбулаториор орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх эрхээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Ажиллах хугацаандаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг тодорхой хэмжээгээр үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн чиглэлээр шат дараалсан нийгэмд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм.

Өдгөө тус эмнэлэг нь Жигүүр Гранд Группийн бүх талын дэмжлэгтэйгээр нуруу нугасны бичил мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах 3 дахь шатлалын төв эмнэлгийн түвшинд 100 ортой, 200-аад эмч ажилтантай, БНСУ-ын өндөр мэргэжлийн эмч, мэргэжилтний мэс заслын багийг ажиллуулан, үндэсний мэргэжилтэн бэлтгэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц эмнэлэг болохоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Харилцагчийн сэтгэгдэл

Бүх сэтгэгдэлийг үзэх