
Сэлэнгэ Пресс ХХК
Бид хэвлэлийн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн, хэвлэлийн техник технологио сайжруулах, ажлын үр бүтээлийг дээшлүүлэх, чанаржуулахад ихээхэн анхаарч 2010 онд Япон улсын нэр хүнд бүхий RYOBI фирмийн дөрвөн өнгийн B2 форматын Ryobi 750 офсет хэвлэлийн машин, Horizon фирмийн цуглуулгын машин, ном наах халуун цавуун бэхэлгээний машин, нугалааны машин, цаас хээлэх машин, 2011 онд Япон улсын KOMORI фирмийн таван өнгийн B2 форматын Enthrone 29 өндөр хүчин чадал бүхий офсет хэвлэлийн машин зэрэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

Бид сейф, төмөр шүүгээ, оффисын тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг Күүл маркетинг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүргэдэг. Хурдан, найдвартай, хамгийн гол нь өндөр үр дүнтэй байдаг. Масс мэйл, мессеж, сошиал маркетинг цацалтын дараагаас эхлэн байнгын шинэ үйлчлүүлэгч, харилцагч нар холбогдож байдаг нь бизнесээ өргөжүүлэхэд их нөлөөлж байна.

Күүл маркетинг хамт олонтой 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ялангуяа мессеж, мэйл, сошиал хосолсон дижитал маркетинг илүү үр дүнтэй байдаг. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн санагддаг. Манайх шиг жижиг дунд үйлдвэрлэгч байгууллагын хувьд хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг болоод байна. Баярлалаа Күүлийнхээн.

Би өмнө нь хэд хэдэн мэйл маркетингийн байгууллагаар сурталчилгаагаа явуулж үзсэн. Ихэнх мэйл нь хүмүүсийн Spam хавтсанд очдог болохоор үр дүн муутай байсан. Күүл маркетингтай хамтран ажилласнаар 100%-н инбокс мэйл, өндөр үр дүн илт мэдэгдэж байнгийн хамтын ажиллагаатай ажиллаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье!

Уламжлалт маркетинг нь одоо үед хоцрогдож дижитал маркетингийн систем рүү түлхүү шилжин орж байна. Бид ч бас энэ чиглэлээр Күүлийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хурдтай, хариуцлагатай, хамгийн гол нь мэргэшсэн чадварлаг залуучуудтай ажиллахад таатай байдаг