tosytems

То Системс ХХК

T.O Системс компаний танилцуулга

Манай компани нь 2002 оны 05 дугаар сараас эхлэн компьютер, дагалдах хэрэгсэл, элекроникийн тоног төхөөрөмжийн худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Энэ хугацаанд ИНЕГ –ын Элекроникийн багаж төхөөрөмжийн засварын лаборатори болон аймгуудын нислэгийн ярианы бичигч төхөөрөмж, нисэх буудлуудын богино долгионы холбоог суурилуулах, Дарханы ДЦС-ын II зуухны автоматжуулалт, ДЦС IV –ын хэмжүүрийн төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулах, Байгаль орчин Аялал Жуулчлалын яамны Дархан цаазат газрыг холбоожуулах, байршил тогтоогч GPS –ээр хангах, УСУГ-ын Дээд эх үүсвэрийн автоматжуулалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
2011 оноос бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж :
1. Албан тасалгаа, хурлын өрөөний тавилга(бүх төрлийн ширээ , сандал , буйдан , шүүгээ гэх мэт)
2. Бүх төрлийн сейф(энгийн болон хүндрүүлэгчтэй, галын хамгаалалттай, мөнгөний, зочид буудлын, бууны, машины болон тусгай зориулалтын)
3. Оффисын болон бичиг хэрэг архивын төмөр шүүгээ, тээшийн шүүгээ, хувцасны шүүгээ, даацын тавиур, хөргөгч, хөлдөөгч зэрэг барааг импортоор худалдах, угсрах үйлчилгээг үзүүлж байна.
Манай компани БНХАУ –ын Yongfa, Honber, Sysbel, Jinfeng болон Huadu, Kaixin, Nikko үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг бөгөөд цаашид Солонгос болон Малайз, Сингапур зэрэг улсаас бүтээгдэхүүн нийлүүлэхээр зорин ажиллаж байна.
Та бидэнтэй хамтран ажилласнаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001, ISO 14001 сертификат бүхий стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлэх болно.

Харилцагчийн сэтгэгдэл

Бүх сэтгэгдэлийг үзэх