
Sky Plaza
Скай Плаза ХХК-нь эрхэм харилцагчиддаа бизнесээ амжилттай эрхэлхэд аюулгүй, эрүүл,тав тухтай хэрэгцээнд нь нийцсэн орчин, үйлчилгээг бүрдүүлэн ажилладаг.
Скай Плаза бизнес төвийн давуу тал:
Гадна зогсоолын багтаамж 75 автомашин
Дулаан граж
24 цагийн харуул хамгаалалттай, бүрэн камержсан
Ногоон бүс, тав тухтай орчин
Бүх талаасаа автозамаар очих боломжтой, автобусны буудалдаа ойр.
Улаанбаатар хотын бизнесийн төв цэгт байрлалтай,Чингисийн талбайгаас 0,9 км
Байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах бүхий л үйлчилгээг нэг дороос болон ойр орчмоосоо цаг алдалгүй авах боломжтой.

Бид сейф, төмөр шүүгээ, оффисын тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг Күүл маркетинг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүргэдэг. Хурдан, найдвартай, хамгийн гол нь өндөр үр дүнтэй байдаг. Масс мэйл, мессеж, сошиал маркетинг цацалтын дараагаас эхлэн байнгын шинэ үйлчлүүлэгч, харилцагч нар холбогдож байдаг нь бизнесээ өргөжүүлэхэд их нөлөөлж байна.

Күүл маркетинг хамт олонтой 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ялангуяа мессеж, мэйл, сошиал хосолсон дижитал маркетинг илүү үр дүнтэй байдаг. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн санагддаг. Манайх шиг жижиг дунд үйлдвэрлэгч байгууллагын хувьд хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг болоод байна. Баярлалаа Күүлийнхээн.

Би өмнө нь хэд хэдэн мэйл маркетингийн байгууллагаар сурталчилгаагаа явуулж үзсэн. Ихэнх мэйл нь хүмүүсийн Spam хавтсанд очдог болохоор үр дүн муутай байсан. Күүл маркетингтай хамтран ажилласнаар 100%-н инбокс мэйл, өндөр үр дүн илт мэдэгдэж байнгийн хамтын ажиллагаатай ажиллаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье!

Уламжлалт маркетинг нь одоо үед хоцрогдож дижитал маркетингийн систем рүү түлхүү шилжин орж байна. Бид ч бас энэ чиглэлээр Күүлийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хурдтай, хариуцлагатай, хамгийн гол нь мэргэшсэн чадварлаг залуучуудтай ажиллахад таатай байдаг