
Sky Department Store
“Нєхрийн хэрэг бvтвэл єєрийн хэрэг бvтнэ” гэсэн монгол ардын зvйр цэцэн vгийн адил vйлчлvvлэгч та бvхний хvссэн бараа бvтээгдэхvvн, соёлч боловсон vйлчилгээг манай тєвийн хамт олон та бvхэндээ хvргэхийг зорьдог билээ. Yйлчлvvлэгч та бvхний хvсэл биелж байгаа агшин бvрт бид бvхний ажил хэрэг эрч хvчтэйгээр урагшилж байдаг юм.
“Ам ажил хоёр зєрєх ёсгvй” гэдгийн адилаар бид та бvхэндээ єєрсдийн хvч чармайлтаар дээд зэргийн vйлчилгээг vзvvлэх ба таныг манай худалдааны тєвєєр дахин ирж vйлчлvvлэх хvсэлтэйгээр таныг vдэх болно.
Тэнгэрээ дээдэлдэг тэнгэрийн хєвгvvд болох Монголчууд та бvхэн vргэлж инээд хєєр, аз жаргалаар бялхаж явахыг хvсэхийн ялдамд юу санасан есєн хvсэл тань сэтгэлчлэн бvтэх болтугай хэмээн хvсэн ерєєе.
“Скай Трейдинг” ХХК
Гvйцэтгэх захирал
Б.Болор-Эрдэнэ

Бид сейф, төмөр шүүгээ, оффисын тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг Күүл маркетинг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүргэдэг. Хурдан, найдвартай, хамгийн гол нь өндөр үр дүнтэй байдаг. Масс мэйл, мессеж, сошиал маркетинг цацалтын дараагаас эхлэн байнгын шинэ үйлчлүүлэгч, харилцагч нар холбогдож байдаг нь бизнесээ өргөжүүлэхэд их нөлөөлж байна.

Күүл маркетинг хамт олонтой 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ялангуяа мессеж, мэйл, сошиал хосолсон дижитал маркетинг илүү үр дүнтэй байдаг. Үнийн хувьд ч харьцангуй боломжийн санагддаг. Манайх шиг жижиг дунд үйлдвэрлэгч байгууллагын хувьд хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг болоод байна. Баярлалаа Күүлийнхээн.

Би өмнө нь хэд хэдэн мэйл маркетингийн байгууллагаар сурталчилгаагаа явуулж үзсэн. Ихэнх мэйл нь хүмүүсийн Spam хавтсанд очдог болохоор үр дүн муутай байсан. Күүл маркетингтай хамтран ажилласнаар 100%-н инбокс мэйл, өндөр үр дүн илт мэдэгдэж байнгийн хамтын ажиллагаатай ажиллаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье!

Уламжлалт маркетинг нь одоо үед хоцрогдож дижитал маркетингийн систем рүү түлхүү шилжин орж байна. Бид ч бас энэ чиглэлээр Күүлийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хурдтай, хариуцлагатай, хамгийн гол нь мэргэшсэн чадварлаг залуучуудтай ажиллахад таатай байдаг