logo1

Wizard English Training Center

Манай сургалтын төв нь 2009 оны 1 сард хичээлийн 2 танхим 2 багштайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр хичээлийн 4 танхим, 7 багштай болон өргөжиж өдөрт 6 ээлжээр нэг ангид 6-8 хүнтэй хичээллэж байна. Мөн Монголын радиотой хамтран Англи хэлний зайны сургалтыг 2010-2012 онд зохион байгуулсан.  Мөн МСS, KEMPINSKI, ULEMJкомпани, Галт Тэрэгний Хөдөлгөөн Зохиуцуулах Газар, Өнөөдөр сонин, ТВ5, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банк гэх мэт олон байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ.  Анх манай төв нь ­ерөнхий Англи хэлний 4 түвшний сургалт зохион байгуулдаг байсан бол одоо 10 түвшинтэй болж өргөжүүлж, ТОФЕЛ-д бэлтгэх сургалт, Бизнесийн англи хэлний сургалтыг зохион байгуулж бгаа ба мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 8–16 насны хүүхдүүдэд зориулсан 6 түвшний сургалтыг 2012 оноос явуулж эхэлсэн. Манай сургалтын төвийн гол зорилт нь суралцагчдын яриа сонсголыг сайжруулж Англиар чөлөөтэй яриулж, ойлгуулж сурахад чиглэгддэг. Мөн манай Монголчуудын ихэнх нь юмсын утга санааг Англиар илэрхийлэх арга барил дутмаг байдгийг бид олж мэдснээр монголоос англи орчуулгыг  суралцагчдаараа хийлгэж эхэлснээр сургалт маань илүү үр дүнтэй болох нь батлагдлаа.

Харилцагчийн сэтгэгдэл

Бүх сэтгэгдэлийг үзэх