Web Development Services

ХАЙЛТЫН СИСТЕМД ОНОВЧТОЙ БОЛГОХ

Вэб сайт нь компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, борлуулалтыг идэвхжүүлэх хамгийн хямд бөгөөд өгөөж өндөртэй маркетингийн суваг юм. Үүнийг ихэнх компаниуд вэб сайт хийлгэж, нээснээр боллоо гэж үздэг. Вэб сайтыг хийлгэж нээснээр зорилтот хэрэглэгч маань вэб сайтанд зочилж таны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авч чаддаггүй. Тийм учраас зорилтот хэрэглэгчээ вэб сайт уруугаа зохистойгоор татах арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай болдог.

Вэб сайт уруугаа зорилтот хэрэглэгчээ татах хамгийн шилдэг арга нь SEO /Search Engine Optimization/ буюу хайлтын системд зохистой болгох явдал юм. Интернет хэрэглэгч өөрт хэрэгтэй мэдээллийг GOOGLE, YAHOO, BING гэх мэтийн хайлтын систем ашиглан хайдаг. Гэхдээ хэрэглэгч нарын 90 гаруй хувь нь илэрсэн илэрцийн зөвхөн эхний 2 хуудас буюу 20 илэрцийг л хардаг гэсэн судалгаа байдаг. Тийм учраас та вэб сайт уруугаа ирэх хандалтыг тоо нэмэгдүүлье гэвэл вэб сайтаа хайлтын илэрцээр эхний 2 хуудсанд багтаан гаргах шаардлагатай болно. SEO /Search Engine Optimization/ буюу хайлтын системд зохистой болгох гэдэг нь вэб сайт, вэб хуудас-ыг хайлтын системийн илэрцийн үр дүнд дээгүүр гаргаж, хандалтын тоог нэмэгдүүлэхийн тулд хийгдэж байгаа төрөл бүрийн арга хэрэгсэл юм.

Күүл маркетинг агентлаг нь захиалагчийн вэб сайтыг хайлтын системд зохистой болгохын тулд хайлтын системтэй хамгийн оновчтой байх вэб сайтын бүтэц, кодчлолыг ашиглахын зэрэгцээ хайлтын системийн алгоритмд зохицсон аргуудыг ашиглан GOOGLE, YAHOO, BING гэх мэт голчлон ашиглагддаг хайлтын системүүд дээр бодит үр дүнг гаргаж байна. Бид харилцагч нартай хайлтын системд илрэх илэрцийн ранкийг дээшлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

ХАЙЛТЫН СИСТЕМД ОНОВЧТОЙ БОЛГОХ АЖЛЫН ДАРААЛАЛ

Күүл маркетинг агентлаг нь вэб сайтын хандалтын тоог нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйл болох хайлтын системд оновчтой болгох буюу SEO / Search Engine Optimization үйлчилгээг дараах ажлын дарааллын дагуу үзүүлж байна.

  1. Одоогийн хандалтын судалгаа

    Вэб сайтын хайлтын системээр илрэх илэрцийн ранкыг дээшлүүлэхийн тулд тухайн вэб сайтын одоогийн байдлын талаар судалгаа хийж, асуудлуудыг тодорхой болгох шаардлагатай байдаг. Энэхүү судалгааны явцад одоогийн илэрцийн ранк, вэб сайтын бүтэц, кодчлол, өрсөлдөгч сайтуудын талаар статистик тоон дээр тулгуурласан судалгаа хийж, хайлтын системд оновчтой болгох буюу SEO / Search Engine Optimization үйлчилгээг үзүүлэх нөхцөлийн талаар захиалагчтай харилцан тохиролцоно.

  2. Зохистой түлхүүр үг сонгох

    Захиалагчийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүний төрөл, зорилтот хэрэглэгчийн үйл хөдлөл, чиг хандлага, өрсөлдөгч сайтуудын илэрцийн байдал зэргийг харгалзан үзэж хамгийн зохистой түлхүүр үг /keyword/-ийг захиалагчтай харилцан зөвлөлдөн тохиролцоно. Түлхүүр үгийн зөв сонголт нь вэб сайт уруу ирэх хандалтын тоог нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйл байдаг.

  3. Вэб сайтын дотоод өөрчлөлт

    Сонгосон түлхүүр үг дээрээ тулгуурлан вэб сайтын бүтэц болон кодчлолыг засаж сайжруулна. Вэб сайт нь Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML, CSS кодчлол хийгдсэн байх ёстой байдаг учраас эдгээрийн засаж сайжруулна. Шаардлагатай тохиолдолд вэб дизайнд өөрчлөлт оруулж хайлтын системд тохирсон агуулга бүхий вэб хуудас-ыг шинээр үүсгэж хайлтын системд өгөх мэдээллийг зөв болгон засна.

  4. Хайлтын системийн гадаад өөрчлөлт

    Хайлтын системд оновчтой болгох буюу SEO / Search Engine Optimization нь гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаардаг. Дээрх үе шатанд дотоод хүчин зүйлийг засаж сайжруулсаны дараа гадаад хүчин зүйлийг сайжруулах, нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж вэб сайтанд ирэх хандалтын тоог нэмэгдүүлнэ.

  5. Хандалтын шинжилгээ, тайлан

    Захиалагчтай харилцан тохиролцсон түлхүүр үгээр зохистой болгох хайлтын системээр хайлт хийсэн тохиолдолд гэрээт вэб хуудас ямар ранканд байгаа талаар өдөр тутам хэмжилт хийнэ. Хэмжилтийн үр дүнд тулгуурлан хайлтын системд оновчтой болгох буюу SEO / Search Engine Optimization үйлчилгээг цааш сайжруулан явуулдаг. Мөн хэмжилтийн өдөр тутмын үр дүнг захиалагч талд сар бүр тайлагнан бодит үр дүнг үзүүлнэ.